Scholarship academy

Бидний тухай

Сколаршип академи нь хэлний сургалт, бэлтгэх хөтөлбөр, ментор хөтөлбөртэй ба гадаадад сурахаар зорьж буй хүмүүст АНУ, Канад, Австрали, Солонгос улсад сурах боломжийг  олгохоор ажиллаж буй сургалт болон зуучлалын үйлчилгээ үзүүлэгч агентлаг юм. 

Бид сурах чин хүсэл эрмэлзэлтэй, бусдыгаа манлайлан өөрчлөлт бүтээн байгуулалтыг бий болгохыг хүсэж буй хүн бүрд хүсэл мөрөөдлөө бодит болгоход туслан, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг боловсролыг олгохоор, сурагчдадаа засгийн газар болон байгууллагын, сургуулийн зэрэг олон улсын тэтгэлэгүүдэд хамрагдах боломжийг нээж өгөхөөр хичээн ажиллаж байна.

bricks, chairs, classroom-2181920.jpg

Сколаршип академи нь нийт сургалтын 8 лаборатори, сургалтад зориулсан 50 тоног төхөөрөмж, мэргэжлийн 15 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт 400 гаруй сурагчдыг хүссэн сургуульд нь элсүүлж чадсан ба одоогоор манайд хэлний сургалт, бэлтгэх анги болон ментор хөтөлбөрт 150 орчим сурагчид суралцаж байгаа билээ. 

Манай академи тэтгэлэгт өргөдөл өгөхөд давуу тал болгох үүднээс 

Монголдоо хэлээ бэлдэж хэлний оноотой болоход тусална.

Сургуулийн эсээ бичих зөвлөмж зөвлөгөө өгнө.

Нэмэлт онлайн сургалтад хамрагдах /программ хангамж, график дизайн, интерьер дизайн, хувцас дизайн гэсэн сургалтуудаас 1-ийг сонгон суралцах боломжтой/

Монгол дахь ОУБ болон ТББ-уудад хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцоход чиглүүлэх. (энэ нь суралцагчийн нийгмийн идэвх оролцоог тодорхойлж өгөх юм) 

Манай хөтөлбөрүүд

  • Монгол дахь англи хэлний сургалт
  • АНУ-ын коллежид сурахад бэлтгэх хөтөлбөр – Англи хэлний 6 сарын сургалт + коллежийн 11, 12 ахлах ангийн хөтөлбөр, 2+2 хөтөлбөр /бакалавртай төгсөх/
  • College prep хөтөлбөр /АНУ-ын их дээд сургуулиуд руу өөрийн өргөдлөө бэлдэж илгээхэд суралцах ментор хөтөлбөр/
  • Seattle college – MBA prep хөтөлбөр
  • 1 жилийн коллежийн карьер болон  мэргэшүүлэх хөтөлбөр
  • Хэлний бэлтгэл + 2+2 (2 жил коллеж, 2 жил их сургуульд суралцаад бакалавртай төгсөх)
  • Хэлний бэлтгэл + магистраар сурах хөтөлбөр 
  • IELTS 5.5< с дээш оноотой бол АНУ-д коллежийн 2+2 хөтөлбөрт сурах шууд зуучлал 
  • IELTS 6.5< оноотой бол АНУ-д магистраар сурах шууд зуучлал
  • Канадын Ниагара коллежид суралцах 
  • Австрали аяллын виз
  • Австралид хэлний бэлтгэлд суралцах
  • Австралид хэлний бэлтгэл + бакалавр/магистрын хөтөлбөрт суралцах
  • Австралид бакалавр, магистрын хөтөлбөрт суралцах /IELTS 6.5-с дээш оноотой/
  • Монгол дахь солонгос хэлний сургалт
  • Солонгост тэтгэлэгтэй сурахад бэлтгэх ангийн хөтөлбөр
  • Солонгос болон англи хэлний оноотой бол бакалавр / магистрын шууд зуучлал
  • Солонгос дахь хэлний бэлтгэлийн зуучлал
  • БНСУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт чиглүүлэх ментор хөтөлбөр