Scholarship academy

AJOU UNIVERSITY

Ажоу их сургууль нь 1973 онд “Азийн 21-р зууны шилдэг их сургууль” уриан дор байгуулагдсан БНСУ-ын судалгааны тэргүүлэх их сургууль юм. Сөүлээс өмнө зүгт 30 км-ийн зайд орших Сувон хотод байрладаг. Ажоу нь 14,000 оюутантай (9000 бакалавр, 3500 магистр доктор, 1500 коллеж). Ажоугийн голлох эрдэм шинжилгээний хөтөлбөр, судалгаа нь инженерчлэл, IT, BT, NT, анагаах ухаан, бизнес, олон улсын судлал юм. Ажоу нь олон улсын шинэлэг хөтөлбөрүүд, олон улсын оюутнуудад эрчимтэй дэмжлэг үзүүлдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 58 орны 200 гаруй их сургуулиудтай хамтран ажилладаг. Олон улсын оюутнууд янз бүрийн мэргэжлээр англи хэл дээрх сургалтуудад хамрагдаж болох ба одоогийн байдлаар тус сургууль нь жилдээ 750 орчим олон улсын оюутнуудыг хүлээн авч байна.

Салбар сургууль
Бакалавр (вон/ 1улирал)
Магистр/ Доктор (вон/1улирал)
Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар
6,957,203
4,775,000
Байгалийн ухааны салбар
8,372,054
6,323,000
Соёл урлаг, биеийн тамирын салбар
6,748,000
-
Инженерийн салбар
8,852,000
6,225,000
Анагаахын салбар
11,240,000
7,254,000
Дундаж
8,262,018
6,124,000
Дундаж
185,000₩
Дотуур байр (1 сар)
500,000₩