Scholarship academy

Англи хэлний түвшин ахиулах сургалт

Англи хэлний A1 A2 B1 B2 C1 C2 гэсэн 6 түвшин байдаг. Та манайд ирж түвшин тогтоох шалгалт өгөн өөрийн түвшинд тохирсон ангид орох боломжтой. Шинэ анги хамт олонтой болж чадварлаг багш нараар англи хэлээ заалгахыг хүсвэл бүртгүүлэх хэсэгт дарж онлайнаар бүртгүүлээрэй.

Энэхүү сургалт нь A1 болон А2 түвшний сурагчдад англи хэлний үндсэн дүрэм, өгүүлбэрийн бүтэц, үгийн сан болон өдөр тутмын энгийн харилцан яриаг ойлгох суурь мэдлэг олгоход чиглэсэн, B1 түвшинд хүргэх,  ярих, сонсох, унших, бичих үндсэн чадваруудыг зэрэг хөгжүүлэх зорилготой сургалт юм.

Энэхүү сургалт нь сурагчдын өмнөх мэдлэгийг улам өргөжүүлж англи хэлний хэл зүйн дүрмийн дагуу зөв бичих, өөрийгөө зөв илэрхийлэх, ярих чадварыг сайжруулж, үгсийн сангаа нэмэгдүүлэн англи хэлний дунд шатны төвшинд / A2-B1/ хүргэх болно. Хичээлийг чадварлаг залуу багш нар заана.

Ахисан шатанд сурагчид хэлзүйн дүрмээ бататган дүрэм болоод шинэ үг хэллэгийг зөв нөхцөлд ашиглан өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг болоод зогсохгүй бичих чадвар сайжран англи хэл дээр сайн эсээ бичихэд бэлтгэгдэх болно. 

IELTS /International English Language Testing System/ нь Их Британийн Консулын газар, Кэмбриджийн Их сургууль, IDP Education гэсэн байгууллагуудаас хамтран зохион байгуулж авдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэлний шалгалт юм.

Тус шалгалт нь Академик болон Ерөнхий гэсэн 2 үндсэн төрөлтэй:

Ерөнхий IELTS-ийн шалгалт – Гадаадад цагаачлах болон ажиллах гэж байгаа хүмүүст зориулсан ерөнхий Англи хэлний мэдлэгийн шалгалт юм.

Академик IELTS-ийн шалгалт – Гадаадын их дээд сургууль, коллеж, сургалтын төвүүдэд суралцах сонирхолтой хүмүүст зориулагдсан байдаг. Энэхүү шалгалтыг өгснөөрөө Англи хэлтэй аль ч улсын их дээд сургуульд бакалавр, магистр болон докторын хүссэн зэргээрээ суралцах боломжтой.

Академик IELTS-н шалгалтын албан ёсны оноог гадаадын их дээд сургуулиуд болон коллежууд элсэлт авахдаа шаарддаг бөгөөд шалгалтын оноо нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байдаг.

Энэхүү шалгалтад бэлдэх зорилготой, АНУ болон Европын орнуудад сурахаар төлөвлөж буй сурагчид манай IELTS шалгалтад бэлдэх ангид элсэн орох боломжтой

kindle, ereader, tablet-1867751.jpg

АНУ-ын их сургуулиуд руу өөрийн өргөдлөө илгээхэд бэлтгэх ментор хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь АНУ-д сурахаар сонирхож буй ахлах ангийн буюу 9-12-р ангийн сурагчид болон gap year авсан сурагчдад зориулсан өөрийн өргөдлөө өөрөө чанартай сайн бэлтгэн явуулахад зааж чиглүүлэх, хэрхэн өндөр тэтгэлэг авах боломж гарцыг зааж өгөх ментор хөтөлбөр юм. АНУ болон Канад улс руу өөрийн өргөдлийг явуулж тэтгэлэг авч чадсан туршлагатай багш нар энэхүү хөтөлбөрийг удирдан явуулах болно.

Бид  үр дүнд хүрэхийн тулд сурагчдадаа календарчилсан төлөвлөгөө гарган ажилладаг.

АНУ-ын их сургуулиуд руу өөрийн өргөдлөө илгээхэд бэлтгэх ментор хөтөлбөр

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй 9-12-р ангийн сурагчид болон gap year авсан сурагчид
  • 10 долоо хоног
  • 7 хоногт 3 удаа
  • 1,500,000₮

Англи хэлний сургалт + АНУ-ын их сургуулиуд руу өөрийн өргөдлөө илгээхэд бэлтгэх ментор хөтөлбөр

  • A2-B1 түвшний 9-12-р ангийн сурагчид болон gap year авсан сурагчид
  • 10 долоо хоног
  • 7 хоногт 6 удаа
    3 өдөр хэлний сургалт, 3 өдөр өргөдөл бэлдэх сургалт
  • 2,500,000₮