Scholarship academy

SEATTLE COLLEGES

Сеатл коллeж нь АНУ-ын Вашингтон мужийн Сеатл хотод байрлалтай Seattle Central College, North Seattle College, South Seattle College гэсэн 3 кампустай aтомоохон коллеж юм. 1965 оноос эхлэн уг сургууль 1 жилийн коллежийн боловсрол олгож эхэлснээр Сеатл хот дахь анхны нэгдсэн коллеж болох Сеатл Хотын Нэгдсэн Коллеж нэртэйгээр үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлсэн билээ.  Сеатл Хотын Нэгдсэн Коллеж нь Баруун Умардын Коллеж, Их сургуулиудын Холбооноос магадлан итгэмжлэгдсэн. Мөн Инновацийн Холбоо буюу боловсролын чанарыг харгалзан их дээд сургуулиуд, коллежуудыг элсүүлдэг холбооны хүндэт гишүүн нь юм. Жил бүр 15,000 гаруй Америк оюутан, дэлхийн 65 орны 1500 гадаад оюутан Сеатл хотын нэгдсэн коллежийг сонгон суралцдаг. 

TOEFL IBT 64+ /writing 17+/, IELTS 6.0+ /writing 5.0+/ оноотой бол та үндсэн ангид шууд элсэх боломжтой, хэлний оноогүй тохиолдолд эхлээд хэлний бэлтгэлд суралцана. 

Хичээл эхлэх хугацаа: 

  • Намрын улирал нь 9 сард 
  • Өвлийн улирал нь 1 сард 
  • Хаврын улирал нь 4 сард
  • Зуны улирал нь 6 сард  

Энэхүү коллеж нь дараах хөтөлбөрүүдэд элсэлт авдаг:

  • Англи хэлний бэлтгэл
  • Богино хугацааны сургалт /3-12 сар/
  • Техник мэргэжлийн мэдлэг олгох сертификаттай сургалтууд 
  • Дунд боловсролын адестат олгох сургалт 
  • 2+2 буюу их сургууль руу шилжин суралцаж бакалаврын зэрэг хүртэх хөтөлбөр 

Шилжин сурах боломжтой сургуулиуд

Arizona State University 

California State University, San Marcos 

City University of Seattle 

Eastern Washington University 

Embry-Riddle Aeronautical University 

Indiana University – Purdue University, Indianapolis 

Montana State University 

San Francisco State University 

Seattle Pacific University 

Seattle University 

State University of New York, Albany 

State University of New York, Oneonta 

State University of New York, Oswego 

University of Alaska, Fairbanks 

University of Alaska, Fairbanks, College of Engineering and Mines 

University of Massachusetts, Dartmouth 

University of Nevada, Las Vegas 

University of Washington, Bothell 

University of Washington, Tacoma 

University of Washington, Tacoma, Milgard School of Business 

Washington State University 

Western Washington University