Scholarship academy

SOONGSIL UNIVERSITY

Сүншил их сургууль нь Өмнөд Солонгосын Сөүл хотын шилдэг хувийн их сургуулиудын нэг юм. Тус сургууль нь Солонгосын анхны их сургууль гэгддэг бөгөөд 1897 онд Америкийн номлогч В.М.Бэрд Пён Ян дахь оршин суугаа газраасаа багшилж эхэлсэн нь одоогийн энэ сургуулийн үндэс суурийг тавьжээ. Хожим нь Японы эзлэн түрэмгийлэлд өртөж, Солонгос бүрэн эрхт байдлаа алдахад Сүншил их сургууль үндэсний либералчлалыг нэн тэргүүний зорилт болгож, үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг манлайлсан юм. 1938 онд Японы сүм хийдүүдэд албадан мөргөл үйлдэхийг эсэргүүцсэн учраас тус сургуулийг хаахаар шийдэж ч байсан байна. Солонгосын үймээн самуунтай түүхийн туршид Сүншил үргэлж нэгдүгээрт орохыг эрмэлзсээр ирсэн билээ.



Салбар сургууль
Бакалавр (вон/ 1улирал)
Магистр/ Доктор (вон/1улирал)
Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар
6,975,348
5,129,000
Байгалийн ухааны салбар
7,899,683
5,562,000
Соёл урлаг, биеийн тамирын салбар
8,838,023
-
Инженерийн салбар
8,767,906
6,311,000
Анагаахын салбар
-
-
Дундаж
7,928,397
5,471,000
Дотуур байр (1 сар)
334,000₩
Амьдрах зардал (1 сар)
500,000₩