Scholarship academy

YEUNGNAM UNIVERSITY

Ённам их сургууль нь 1967 оны 12 сарын 22-ны өдөр анх байгуулагдсан. 1999 онд шилдэг их сургуулиар 4 жил дараалан шалгарсан бөгөөд 2000 оны 4 сарын 14 өдөр Солонгосын Боловсролын Яамны Магистр, Докторын сургалтын үнэлгээний газраас шилдэг магистр, докторын сургуулиар, 2008 оны 8 сарын 22-нд Боловсрол Шинжлэх Ухаан Технологийн яамнаас “Шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргадаг” сургуулиар тус тус шалгарчээ. 2016 онд их дээд сургуулийн үнэлгээний жагсаалтаар орон нутгийн хувийн сургуулиуд дунд 7 жил дараалан 1-рт жагсаж байна.

Салбар сургууль
Бакалавр (вон/ 1улирал)
Магистр/ Доктор (вон/1улирал)
Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар
5,869,118
3,766,000
Байгалийн ухааны салбар
8,278,517
5,252,000
Соёл урлаг, биеийн тамирын салбар
8,847,649
5,528,000
Инженерийн салбар
8,185,396
5,111,000
Анагаахын салбар
10,662,000
7,516,000
Дундаж
7,458,296
4,815,000
Дотуур байр (1 сар)
172,000₩
Амьдрах зардал (1 сар)
500,000₩